• 99163268, 94033342, 99113342

ТАНИЛЦУУЛГА

Энхрий эрдэнэ сан 2018 онд “Дэлхийн Мисс-2018” тэмцээний оролцогч Э.Энхриймаагийн санаачилгаар анх үүсгэн байгуулагдсан. Уг тэмцээнд оролцохдоо “Сүрьеэгүй Монгол” сэдвийн доор хүмүүнлэгийн ажил хийж “Сайн ээж-Сайхан дэлхий” уриатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх.

  • Үүсгэн байгуулагчид нь нийгэмд тустай нэгдмэл зорилготой байна
  • Нийгэмд тустай зорилго гэдэгт буяны болон нийгэм, соёл, боловсролын зэрэг нийгмийн хөгжлийг дэмжих зориултууд хамаарна
  • Нийгэмд тустай зорилгодоо хүрэхэд хөрөнгө төвлөрүүлэх

ЗОРИЛГОО ХЭРЭГЖҮҮЛЭХЭД

  • Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд туслах
  • Сурах орчин бүрдээгүй хүүхдүүдэд сургалтын төлбөрийн болон, боловсрол мэдлэг олж авахад туслах
  • Хүнд өвчтэй хүмүүст нийгэмших, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
  • Асрах хүнгүй ахмадуудад туслалцаа үзүүлэх
  • Хүн амд чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулах
  • Сангийн зорилгод нийцсэн үйл ажиллагааг дэмжих

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сүрьеэгүй Монголын Төлөө

Монголын Миссүүдтэй хамтарсан сурталчилгаа хийж олон нийтэд сүрьеэгийн эсрэг нэгдэх аян өрнүүлсэн.

Сүрьеэгүй гэр бүл

21 аймаг 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулж шилдэг 5 бүтээлийг шалгаруулсан

“+100 төгрөг” аян

21 аймаг 9 дүүрэгт хандивийн аян өрнүүлж цуглуулсан мөнгөөрөө сүрьеэгээр өвчилсөн 2500 гаруй хүмүүст амин дэм, элэг хамгаалах бэлтмэлийг авч Халдвар судлалын үндэсний төвд гардуулж өгсөн. Мөн сүрьеэгээр өвчилсөн хүмүүстэй биечлэн уулзаж шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлсээр байна

ХАНДИВЛАГЧ, ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД

ХАЯГ:

Монгол улс, Улаанбаатар хот, БГД, 9-р хороо, 45-р байр Б 1-2, Дулаахан байр хотхон

УТАС:

99163268, 94033342, 99113342

ХОЛБОО БАРИХ:

И-мэйл: enkhriierdenefoundation@yahoo.com
Фэйсбүүк: facebook.com/EnkhriiErdeneFoundation/

@enkhriierdene.org. 2019 – Бүх эрх хуулиар хамгаалагдсан.